images

МОНГОЛ УЛСАД УДАХГҮЙ УУЛЗАХЫГ ЕРӨӨВ

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-07-07

145

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Турк Улсын нийслэл Анкара хотноо 7 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулагдах НАТО-гийн гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцох, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр өглөө эх орноосоо мордлоо.  

 Суугаа орны төрийн ёслолын дагуу Элчин сайд С.Сүхболд БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёныг Соннам хотын Сөүл онгоцны буудлаас үдэх үйл ажиллагаанд оролцов. 

 БНСУ-ын Төрийн тэргүүний хувьд 15 жилийн дараа Монгол Улсад айлчилж байгаагаар онцлог юм.