images

“МОНГОЛЫН НЭГ ӨДӨР” НААДАМ ДЭЖӨН ХОТОД ӨРГӨН ДЭЛГЭР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-07-05

114

🇲🇳“МОНГОЛЫН НЭГ ӨДӨР” НААДАМ ДЭЖӨН ХОТОД 🇰🇷ӨРГӨН ДЭЛГЭР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

🔸️БНСУ-ын Өмнөд Чүнчөн мужийн Дэжөн хотод зохион байгуулагдсан “Монголын нэг өдөр” Үндэсний уламжлалт наадмын арга хэмжээ энэ оны 7 дугаар сарын 5-ны өдөр зохион байгуулагдлаа.

🔸️Наадмын арга хэмжээний үеэр аймаг, сумын цолтой нийт 64 хүчит бөхийн барилдаан, шагайн харваа, сур харваа, дээлтэй Монгол, сагсан бөмбөгийн тэмцээн, хүүхдийн бэсрэг наадам, гар барилдаан зэрэг монголын уламжлалт өв соёл, урлагийн сурталчилсан арга хэмжээ зохион байгууллаа.

🔸️Элчин сайдын яамыг төлөөлөн ЭСЯ-ны Зөвлөх, Консулын хэтсийн дарга Л.Хаш-Эрдэнэ арга хэмжээнд оролцож, нийт наадамчин, иргэдэд хандан Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Ардын хувьсгалын 105 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв.

🔸️Арга хэмжээний үеэр Элчин сайдын яамны Консулын хэлтэс нүүдлийн консулын үйлчилгээ үзүүлэв. Тус үйлчилгээгээр оршин суух зөвшөөрөл, хөдөлмөрийн гэрээт ажилтнуудад зөвлөгөө, мэдээлэл өгч, иргэний шинэчилсэн бүртгэл, нотариатын үйлчилгээ, үндэсний энгийн гадаад паспортын захиалга, төрөл бүрийн тодорхойлолт олгох зэрэг 70 гаруй иргэдэд консулын үйлчилгээг амралтын өдрөөр хүргэж ажиллаа.