“ХАРИУЦЛАГАТАЙ АМЬДАРЦГААЯ” АЯНЫ ЭЭЛЖИТ СУРГАЛТ ГӨНГҮГ ИХ СУРГУУЛЬД БОЛНО
“ХАРИУЦЛАГАТАЙ АМЬДАРЦГААЯ” АЯНЫ ЭЭЛЖИТ СУРГАЛТ ГӨНГҮГ ИХ СУРГУУЛЬД БОЛНО
Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа монгол иргэд зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гаралтыг бууруулах зорилгоор “ХАРИУЦЛАГАТАЙ АМЬДАРЦГААЯ” аяныг санаачлан эхлүүлээд байгаа билээ.
“ХАРИУЦЛАГАТАЙ АМЬДАРЦГААЯ” аяны хүрээнд ээлжит сургалтыг 6 дугаар 30-ны өдөр Сөүл хотын Гөнгүг их сургуульд зохион байгуулна.
Энэ удаагийн сургалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс шинэ орчинд дасан зохицох, стресс, бухимдлыг даван туулах, нойргүйдэл, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, БНСУ-ын Мансууруулах бодис, хар тамхитай тэмцэх төвөөс архи болон бусад хорт зуршлын сөрөг нөлөө, түүнээс ангижрах, урьдчилан сэргийлэх, БНСУ-ын Гадаадын иргэн, харьяатын газрын Гадаад иргэдийн нэгдсэн төвөөс виз, оршин суух, хөдөлмөр эрхлэлтэй холбоотой дүрэм, журам, БНСУ-ын Үндэсний цагдаагийн газраас суугаа орны хууль, дүрэм, “Awezome” төслийн зүгээс Солонгос дахь амьдралын дүрэм сэдвээр залуучуудын дунд зохион байгуулах видео контентын уралдааныг танилцуулна.
Түүнчлэн, БНСУ дахь МИАТ-ын төлөөлөгчийн газраас аяны сургалтад хамрагдсан оюутан, залууст хямдралтай үнээр онгоцны тийз захиалах үйлчилгээ үзүүлэх тул Та бүгдийг идэвхтэй оролцохыг уриалж байна.
МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ