images

ДЭЖӨН ХОТОД НҮҮДЛИЙН КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ

МЭДЭЭЛЭЛ

2026-06-18

49

ДЭЖӨН ХОТОД НҮҮДЛИЙН КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ

Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс БНСУ-ын Дэжөн хотод зохион байгуулагдах “Монголын нэг өдөр-Дэжөн 2026” наадмын үеэр иргэд Та бүхэнд консулын үйлчилгээ үзүүлнэ.

Хугацаа: 2026 оны 7 дүгээр сарын 5-ны өдөр (Ням гараг)

Цаг: 11:00-16:00 цаг

Байршил: Дэжөн их сургуулийн төв цэнгэлдэх хүрээлэн

Дэжөн хот Дон-гү Дэхаг-ро 62

대전광역시 동구 대학고 62 841

Үйлчилгээ үзүүлэх байгууллагууд:

- ЭСЯ-ны Консулын хэлтэс

- Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төв

КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

- Итгэмжлэл, нотариатын үйлчилгээ

- Иргэний шинэчилсэн бүртгэл /Иргэний цахим үнэмлэх захиалга, сунгалт/

- Гадаад паспортын захиалга

- Төрсний бүртгэл

- Гэрлэлтийн бүртгэл

- Монгол Улсын харьяатын асуудлаар зөвлөгөө

- Консулын үйлчилгээтэй холбоотой бусад асуудлаар мэдээлэл, зөвлөгөө өгнө

Холбогдох утасны дугаар: 010-9595-3464,

ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ

- Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж,

- Цалин хөлсний маргаан

- Ажлын байр солих тухай мэдэгдэл

- Хөдөлмөр эрхлэлттэй холбоотой бусад мэдээлэл, зөвлөгөө

- E-9 визний ангиллаас E-7, E-7-4 визний ангилал руу өөрчлөх нөхцөлийн талаар

Лавлах утасны дугаар: 02-2266-8228, 02-2278-8030

Консулын үйлчилгээг авах иргэд ЭСЯ-ны цахим хуудас http://seoul.embassy.mn/ нэвтэрч бүрдүүлэх материалын жагсаалттай танилцан, шаардлагатай материалыг бүрдүүлж ирнэ үү.