images

“ХАРИУЦЛАГАТАЙ АМЬДАРЦГААЯ” АЯНЫ СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-05-21

98

“ХАРИУЦЛАГАТАЙ АМЬДАРЦГААЯ” АЯНЫ СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

Тус Элчин сайдын яамнаас санаачлан хэрэгжүүлж буй “ХАРИУЦЛАГАТАЙ АМЬДАРЦГААЯ” аяны хүрээнд 5 дугаар сарын 20-ны өдөр БНСУ дэх Монгол сургуулийн 9-12 дугаар ахлах ангийн 140 гаруй сурагч, Ёнсей их сургуулийн 30 оюутан, 5 дугаар сарын 21-нд Кореа их сургуулийн 30 оюутанд зориулсан ээлжит сургалтаа зохион байгууллаа.

Эдгээр сургалтад БНСУ-ын Үндэсний цагдаагийн газар болон Санжэ хөдөлмөр өмгөөллийн товчооноос суугаа орны хууль, дүрэм, оюутны цагийн хөдөлмөр эрхлэлт, визийн ангилал өөрчлөхөд анхаарах асуудлаар сургалт хийсэн нь шинэлэг болов.

Мөн ЭСЯ-ны Консулын хэлтэс, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, БНСУ-ын Мансууруулах бодис, хар тамхитай тэмцэх төв, “Awezome” төслийн зүгээс дээрх сургалтаар тус бүрийн чиглэлээр мэдээлэл, зөвлөмжийг өгч, БНСУ дэх МИАТ-ын төлөөлөгчийн газраас “ХАРИУЦЛАГАТАЙ АМЬДАРЦГААЯ” аяны сургалтад хамрагдсан оюутан, залууст зориулан онгоцны тийзийн хямдралтай үнээр захиалга хүлээн авч, заавар зөвлөгөөг өгөв.

Ёнсей их сургуулийн монгол оюутны холбооноос ЭСЯ-ны Консулын хэлтэст хүсэлт ирүүлсний дагуу сургалт зохион байгуулсан нь ач холбогдолтой боллоо. Иймд, бусад их, дээд сургуулийн монгол оюутны холбоо болон сургалтын төвөөс хүсэлтээ ирүүлэн “ХАРИУЦЛАГАТАЙ АМЬДАРЦГААЯ” аянд нэгдэхийг уриалж байна.