“TOGETHER DAY” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ
“TOGETHER DAY” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ
Элчин сайд С.Сүхболд 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр БНСУ-ын Хууль зүйн яамнаас 19 дэх жилдээ зохион байгуулж буй “Together Day” арга хэмжээний үеэр Хууль зүйн сайд Жөн Сөн Хо-той уулзаж, байгууллагын хооронд хэрэгжүүлэх өндөр түвшний айлчлал, тус яамны ГИХГ-ын дарга Ча Ён Хо-той Монгол Улсын иргэдийн БНСУ-д бүлэг аялал жуулчлалаар зорчих нөхцөлөөр төлөвлөж буй зарим арга хэмжээний талаар санал солилцов.
Арга хэмжээний үеэр Монгол Улсын соёл, түүхэн уламжлалыг сурталчлан “ХАРИУЦЛАГАТАЙ АМЬДАРЦГААЯ” аяныг танилцууллаа.
БНСУ-д суугаа 32 орны Элчин сайд, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар зэрэг 700 гаруй төлөөлөгч оролцов.