images

СОЛОНГОСЫН БАНКНЫ САЛБАРЫГ НЭЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЯРИЛЦЛАА

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-05-20

94

Солонгосын банкны салбарыг нээх хамтын ажиллагааг ярилцлаа

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам санаачлан “Монгол Улсад гадаадын банкны салбар нээх зах зээлийн боломж” сэдэвт дугуй ширээний уулзалт зохион байгуулав.

Уулзалтад Монгол Банк, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо Солонгосын Хана (Hana), Вүүри (Woori), Шинхан (Shinhan), Күүкмин (Kookman), Какао, Сити Банк Кореа (Citi Bank korea) зэрэг 6 банкны төлөөлөл оролцов.

Монгол Банкны төлөөлөл “Монгол Улсын банкны салбарын өнөөгийн нөхцөл байдал, эрх зүйн орчин”, “Монгол Улсад гадаад улсын банкны салбар байгуулахад тавигдах шаардлага, бүрдүүлэх материал”, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос “Монголын санхүүгийн зах зээлийн байдал болон түүнд нэвтрэх боломж” сэдвээр танилцуулга хийж, санал солилцлоо.

Ингэснээр хоёр орны банкны салбарын хамтын ажиллагаа эрчимжүүлэх, бодит хэрэгжилтийг хангахад чухал эхлэл болов.