“ШИНЖЛЭХ УХААНЫ ГАДААД БОДЛОГО ТӨВ”-ИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦОВ
“ШИНЖЛЭХ УХААНЫ ГАДААД БОДЛОГО ТӨВ”-ИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦОВ
Элчин сайд С.Сүхболд 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Азийн шилдэг их сургууль болох Солонгосын шинжлэх ухаан, технологийн ахисан түвшний институт /KAIST/-ын дэргэд байгуулагдаж буй “Шинжлэх ухааны гадаад бодлогын төв” (KCSD)-ийн нээлтэд оролцов.
Тус төв нь хиймэл оюун ухаан, их өгөгдөл, хагас дамжуулагч, квант тооцоолол, хиймэл дагуул, эрчим хүчний технологи, уур амьсгалын өөрчлөлт, алгоритм, дижитал шилжилт зэрэг салбарын судалгааг улс орнуудын гадаад бодлоготой уялдуулах, улмаар шинжлэх ухаан, технологийн олон улсын сүлжээ байгуулах, хөгжиж буй орнуудын чадавхыг бэхжүүлэх зорилгоор байгуулагдаж байна.
БНСУ-ын Гадаад хэргийн сайд асан Пак Жиний санаачилгаар байгуулж байгаа энэхүү төвийг цаашид олон улсын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тэргүүлэх платформ болохоор зорьж байна.
Нээлтийн үйл ажиллагаанд Европын холбоо, Сингапур, Швед, Норвеги, Дани, Филлипин, Тайланд, Унгар, Танзани, Герман, Нидерланд, Кени, Япон зэрэг 20 гаруй орны Элчин сайд, ЭСЯ-ны төлөөлөл оролцов.