"KOREA FIRST, WORLD BEST-2026" АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ
“Korea First, World Best-2026” арга хэмжээнд оролцов.
Элчин сайд С.Сүхболд 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр БНСУ-ын Шилдэг брэнд шалгаруулах хороо, Сөүл сити сэтгүүлийн газар, Consumer post, Солонгосын хэрэглэгчдийн холбооноос хамтран зохион байгуулсан “Korea First, World Best-2026” арга хэмжээнд оролцов. Уг арга хэмжээний үеэр Монгол, Солонгос улс хоорондын соёл, эдийн засгийн харилцааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Элчин сайд С.Сүхболдод “World Best Awards” шагналыг гардуулав. Энэхүү шагнал нь БНСУ-д үйл ажиллагаа явуулж буй байгууллага, хувь хүмүүсийн амжилт, нэр хүнд, нийгэмд оруулж буй хувь нэмрийг үнэлж, олон нийтэд таниулах зорилготой жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг арга хэмжээ юм.