СОЛОНГОСЫН УЛАМЖЛАЛТ СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ
Солонгосын уламжлалт соёлын арга хэмжээ болов.
БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй сайд Сон Ми Рён-ы урилгаар энэ 4 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулсан солонгосын уламжлалт вино, дарс (K-Sool) болон хоолны соёлыг сурталчилан танилцуулах арга хэмжээнд Элчин сайдын гэргий Д.Монголмаа оролцов.
Арга хэмжээнд БНСУ-ын хүнсний бараа, бүтээгдэхүүний экспорт, импортоор тэргүүлдэг АНУ, Хятад, Монгол, Япон, Вьетнам, Австрали, Герман, Тайланд зэрэг улсын ДТГ-ын гэргий нарыг урьж оролцуулснаараа онцлог байв.
Солонгосын Үндэсний өвийн сангийн “Солонгосын гэр”-т (Korea house) уламжлалт будаа, ойн жимс, чацаргана зэргээр үйлдвэрлэсэн 36 төрлийн уламжлалт вино, дарсны онцлог, үүслийн талаар тайлбарлав.