ЧӨНЖҮ (청주) ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ
ЧӨНЖҮ (청주) ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ
Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс БНСУ-ын Умард Чүнчөн мужийн Чөнжү (청주) хотын Чүнбүг их сургуульд зохион байгуулагдах “Хаврын фестиваль” арга хэмжээний үеэр иргэд Та бүхэнд консулын үйлчилгээ үзүүлнэ.
Хугацаа: 2026 оны 5 дугаар сарын 2-ний өдөр (Бямба гараг)
Цаг: 12:00-16:00 цаг
Байршил: Чүнбүг мужийн Чөнжү хотын Сөвөн дүүрэг Чүндэ-ро 1, Чүнбүг их сургуулийн талбай
충북 청주시 서원구 충대로 1, 충북대학교 대운동장
Холбоос: https://naver.me/x67LOWLt
/арга хэмжээ зохион байгуулагч 010-7284-8010/
КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ
- Итгэмжлэл, нотариатын үйлчилгээ
- Иргэний шинэчилсэн бүртгэл /Иргэний цахим үнэмлэх захиалга, сунгалт/
- Гадаад паспортын захиалга
- Төрсний бүртгэл
- Гэрлэлтийн бүртгэл
- Монгол Улсын харьяатын асуудлаар зөвлөгөө
- Консулын үйлчилгээтэй холбоотой бусад асуудлаар мэдээлэл, зөвлөгөө өгнө
Холбогдох утасны дугаар: 010-9595-3464,
ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ
- Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж,
- Цалин хөлсний маргаан
- Ажлын байр солих тухай мэдэгдэл
- Хөдөлмөр эрхлэлттэй холбоотой бусад мэдээлэл, зөвлөгөө
- E-9 визний ангиллаас E-7, E-7-4 визний ангилал руу өөрчлөх нөхцөлийн талаар
Лавлах утасны дугаар: 02-2266-8228, 02-2278-8030
Консулын үйлчилгээг авах иргэд ЭСЯ-ны цахим хуудас http://seoul.embassy.mn/ нэвтэрч бүрдүүлэх материалын жагсаалттай танилцан, шаардлагатай материалыг бүрдүүлж ирнэ үү.