images

НАМЯНЖҮ ХОТОД АЖИЛЛАВ

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-04-28

208

Намянжү хотод ажиллав.

Элчин С.Сүхболд 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Намянжү хотод айлчилж тус хотын захирагч Жү Гуан Догтой уулзаж, соёлын салбарт цаашид хөгжүүлэх хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Мөн тус хотод байрлах Монгол соёлын цогцолборын сэргээн босголтын явцтай танилцлаа. Намянжү хот нь 1998 онд Улаанбаатар хоттой эгч дүүсийн харилцаа тогтоож байсан бөгөөд 2000 оны эхээр уг цогцолборыг байгуулжээ.

Намянжү хот дахь энэхүү цогцолбор нь дэлхийд цор ганц гэж хэлж болох хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй монгол соёлын төв бөгөөд гадаад, дотоодын олон иргэдэд монголын соёлыг сурталчлан таниулахад чухал үүрэг гүйцэтгэсээр иржээ. Сэргээн босголтын ажил одоогоор үргэлжилж байгаа бөгөөд энэ оны сүүлээр ашиглалтад дахин орох төлөвлөгөөтэй байгаа.

Монгол соёлын цогцолборыг үүсгэн байгуулж, тогтвортой дэмжлэг үзүүлж ирсэн Намянжү хотын удирдлагуудад дахин талархлаа илэрхийлье. Цаашид, уг соёлын цогцолбор нь Монгол-Солонгос иргэд хоорондын соёлын солилцооны чухал гүүр болно гэдэгт итгэлтэй байна.