images

ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-04-28

198

Чухал ашигт малтмалын дугуй ширээний уулзалтад оролцов.

БНСУ-ын Экспорт, импортын банкны урилгаар Элчин сайд С.Сүхболд

"Чухал ашигт малтмалын ханган нийлүүлэлтийн сүлжээ сэдэвт" дугуй ширээний уулзалтад оролцов.

Тус уулзалтад Монгол Улсаас гадна Австрали, Чили, Индонези, Япон, Лаос, Перу, Филиппин, Танзани, АНУ, Узбекистан Вьетнам зэрэг 11 улсын төлөөлөл хамрагдлаа.

Уулзалтад БНСУ-ын Олон улсын эдийн засгийн бодлого судалгааны хүрээлэн(KIEP) болон Экспорт импортын банкны судлаачид олон улсад баримталж буй чухал ашигт малтмалын салбарын бодлого болон хөрөнгө оруулалт, төсөл, санхүүжилтийн хөтөлбөрийн талаар танилцуулав.

Чухал ашигт малтмалын салбар нь хоёр улсын эдийн засгийн салбарын харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой салбар болоод байна.