images

ДЭЖӨН ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭВ

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-04-26

153

ДЭЖӨН ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭВ.

Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс Дэжөн хотноо 2026 оны 4 дүгээр сарын 26-ны Ням гарагт тус бүс нутагт ажиллаж, амьдарч буй 120 орчим монгол иргэнд шинэчилсэн бүртгэл, буцах үнэмлэх, гэрлэлт, гадаад паспортын захиалга, тоон гарын үсэг, итгэмжлэл, нотариатын гэрчлэл, бүртгэлийн лавлагаа, и-монголиа тодорхойлолт зэрэг үйлчилгээ үзүүллээ.

Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, Төрийн банк, Хаан банк оролцож давхардсан тоогоор 172 иргэнд тус тусын чиглэлээр үйлчилгээ үзүүлж, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө өгөв.