images

БНСУ-Д ОРШИН СУУГАА ИРГЭДИЙН ТООН МЭДЭЭ

МЭДЭЭЛЭЛ

2026-04-23

1034

БНСУ-Д ОРШИН СУУГАА ИРГЭДИЙН ТООН МЭДЭЭ

-2026 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН БАЙДЛААР -

БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албаны мэдээгээр 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар БНСУ-д Монгол Улсын 60,067 иргэн оршин сууж буйгаас:

- 🙍‍♂️Эрэгтэй 27,032,

- 🙍‍♀️Эмэгтэй 33,035,

Үүнээс:

-🛩️C-3 ангиллын богино хугацааны аялал, жуулчлалын визтэй 15,246,

-🎓D-2 ангиллын оюутны визтэй 14,730,

-🎒D-4 ангиллын хэлний бэлтгэлийн визтэй 5,503,

-👜D-10 ангиллын ажил хайгч визтэй 2,159,

-👫F-3 ангиллын гэр бүлийн дагалдан визтэй 4,681,

-⛑️E-9 ангиллын мэргэжлийн бус ажиллах хүчин визтэй 3,829 иргэн оршин сууж байна.

2026 оны 3 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар визийн хугацаа хэтрүүлсэн, бичиг баримтын зөрчилтэй оршин сууж буй Монгол Улсын 14,244 иргэн байгаа нь нийт иргэдийн 23.7 хувийг эзэлж байна.

Үүнээс:

-🛩️C-3 ангиллын визтэй 9,493 иргэн буюу 66.8 хувь

-⛑️E-9 ангиллын визтэй 1,374 иргэн буюу 9.6 хувь,

-🎓D-2 ангиллын визтэй 678 иргэн буюу 4.7 хувь,

-👜 D-4 ангиллын визтэй 673 иргэн буюу 4.7 хувь.

- 🪪 G-1 ангиллын визтэй 433 иргэн буюу 3.3 хувийг тус тус эзэлж байна.

БНСУ-д зорчсон Монгол Улсын иргэдийн тоо:

- 2026 оны 1 дүгээр сард 17,129 иргэн, 2 дугаар сард 13,569, 3 дугаар сард 16,289 иргэн зорчсон бөгөөд он гарснаас хойш нийт 47,483 иргэн БНСУ-д ирсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үед 43,693 иргэн ирсэнтэй харьцуулахад 8.7 хувиар өссөн байна.

2026 оны 3 дугаар сард нийт 16,289 иргэн ирснээс визийн ангилал тус бүрийн тоо:

-🛩️C-3 ангиллын богино хугацааны аялал, жуулчлалын визтэй 11,184,

-🎓D-2 ангиллын оюутны визтэй 1,925,

-🎒D-4 ангиллын хэлний бэлтгэлийн визтэй 1092,

-👜D-10 ангиллын ажил хайгч визтэй 198,

-⛑️E-9 ангиллын мэргэжлийн бус ажиллах хүчин визтэй 167,

- 🛬B-2 дамжин өнгөрөх визтэй 393 иргэн тус тус зорчсон байна.

Иргэд Та бүхэн БНСУ-д оршин суух хугацаагаа нягтлан шалгаж, хэтрүүлэхгүй байх, хууль тогтоомж, дүрмийг нь дагаж мөрдөх, аливаа гэмт хэрэг, зөрчилд холбогдохооc урьдчилан сэргийлж, суугаа орны ёс заншилд хүндэтгэлтэй хандаж, хариуцлагатай аялахыг уриалж байна.