images

ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ИДЭВХЖҮҮЛНЭ

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-04-21

881

Чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлнэ

Элчин сайд С. Сүхболд 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр БНСУ-ын Тэжон хотноо Геологи, эрдэс баялгийн судалгааны хүрээлэн (KIGAM)-гийн Ерөнхийлөгч Гвон И Гюүн-тэй уулзаж, Монгол Улсад байгуулагдсан “Ховор металлын хамтарсан судалгааны төв”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн дараагийн төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцлоо. Энэ салбарын хамтын ажиллагааг бодитоор хэрэгжүүлэх зорилгооор “Чухал ашигт малтмал” бизнес-уулзалтыг ирэх 5 дугаар сарын сүүлээр зохион байгуулахаар тохиролцов.

Уулзалтад “Ховор металлын хамтарсан судалгааны төв байгуулах төсөл”-ийн удирдагч Жон Ху Сог, хүрээлэнгийн Гадаад харилцааны албаны дарга Ган Хён Чол нар оролцов.