НОГООН ШИЛЖИЛТИЙН ХУРАЛД ОРОЛЦОВ
Ногоон шилжилтийн хуралд оролцов
Элчин сайд С.Сүхболд тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын Уур амьсгал, эрчим хүч, байгаль орчны яамнаас Ёсү хотноо 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулсан “Ногоон шилжилт” сэдэвт хуралд оролцов.
Энэхүү хурлыг нээж БНСУ-ын Уур амьсгал, эрчим хүч, байгаль орчны сайд Ким Сон Хван үг хэллээ.
Хурлын хөтөлбөрийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний аюулгүй байдал, хүлэмжийн хийн ялгарал, тогтвортой эдийн засаг зэрэг олон чухал асуудлыг хэлэлцсэн.
Хурлын үеэр Элчин сайд С.Сүхболд БНСУ-ын Уур амьсгал, эрчим хүч, байгаль орчны сайд Ким Сон Хван-тай уулзаж, энэ оны наймдугаар сард Улаанбаатар хотноо болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлын талаар танилцуулав.
Түүнчлэн хурлын үеэр байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн, эрчим хүчний хэмнэлттэй технологийн талаар үзэсгэлэн гаргажээ.