images

ЭЛЧИН САЙД С.СҮХБОЛД ЭНЭ 4 ДҮГЭЭР САРЫН 13-НЫ ӨДӨР БҮГД НАЙРАМДАХ ГВАТЕМАЛ УЛСААС МОНГОЛ УЛСЫГ ХАВСРАН СУУГАА ЭЛЧИН САЙД САРА СОЛИС-ЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-04-13

909

Элчин сайд С.Сүхболд энэ 4 дүгээр сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Гватемал Улсаас Монгол Улсыг хавсран суугаа Элчин сайд Сара Солис-ыг хүлээн авч уулзав.

Уулзалтаар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг тохиолдуулан дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх, Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо анх удаагаа зохион байгуулах, их, дээд сургуулийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах зэрэг асуудлаар санал солилцов.

Монгол Улс, Бүгд Найрамдах Гватемал Улстай 2006 оны 7 дугаар сарын 3-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ онд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байна.