images

МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧИЙН ГЭРЧИЛГЭЭГ ГАРДУУЛАВ

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-04-18

1079

Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулав.

Элчин сайд С.Сүхболд 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Ан Жү Ын-д гэрчилгээг нь гардуулж, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.

Тэрбээр БНСУ, ОХУ, АНУ-д урлаг судлалаар мэргэжил эзэмшсэн уран бүтээлч, ЭСЯ-тай хамтран Монгол Улс, БНСУ-ын дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт, Итали, Монгол, Солонгосын дуурийн дуучдын хамтарсан тоглолт, УДБЭТ-тай хамтран Чио Чио Сан дуурь зэрэг соёлын арга хэмжээ зохион байгуулсан.

Соёлын элч Ан Жү Ын нь хоёр орны соёл, урлагийн харилцаа хамтын ажиллагааг улам хөгжүүлж, БНСУ болон Европын тайзнаа Монголын соёлын арвин баялгийг сурталчлан таниулахын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэдгээ илэрхийлэв.

Ингээд, Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Ан Жү Ын-д баяр хүргэж, Монголын соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.