images

ЭЛЧИН САЙД С.СҮХБОЛД ЭНЭ САРЫН 16-НЫ ӨДӨР БҮГД НАЙРАМДАХ ГАНА УЛСЫН ЭЛЧИН САЙД КОЖО ЧОЙ-ИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-04-17

884

Элчин сайд С.Сүхболд энэ сарын 16-ны өдөр Бүгд Найрамдах Гана Улсын Элчин сайд Кожо Чой-ийг хүлээн авч уулзаж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жил болж өнгөрсөн, худалдаа, эдийн засаг, соёл, хөдөө аж ахуйн талаар санал солилцсон.

Элчин сайд С.Сүхболд Монгол орны байршил зүйн онцлог, худалдаа, эдийн засгийн нөхцөл байдал, хоёр улсын хооронд хөгжүүлэх боломжит салбарын талаар танилцуулав.

Элчин сайд Кожо Чой хэлэхдээ Гана Улс нь кофены үр, шоколадны кокоо зэрэг бүтээгдэхүүний түүх эд бэлтгэдэг бусад улсад нийлүүлдэг болохыг дурдав.