images

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-04-16

930

Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Элчин сайд С.Сүхболд 2026 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр БНСУ-ын Сөүл хотын Гал унтраах, онцгой байдлын төв штабын Орлогч дарга Ким Ён Жэ-г ЭСЯ-нд хүлээн авч уулзав.

Уулзалтаар Элчин сайд С.Сүхболд хоёр улсын онцгой байдлын байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, төв штабын Монгол Улсын аймаг, орон нутагт гал унтраах, түргэн тусламжийн техник нийлүүлэх төсөлд талархал илэрхийлж, цаашид алслагдмал бүс нутагт дэмжлэгээ өргөжүүлэхийг хүсэв.

Орлогч дарга Ким Ён Жэ дээр дурдсан асуудлыг хэрэгжүүлэхэд анхаарч, цаашид бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.