images

СОЛОНГОСЫН ВИЗ МЭДҮҮЛЭХЭД ГАРЧ БУЙ АСУУДЛЫГ ДАХИН ХӨНДӨВ

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-04-15

1733

СОЛОНГОСЫН ВИЗ МЭДҮҮЛЭХЭД ГАРЧ БУЙ АСУУДЛЫГ ДАХИН ХӨНДӨВ

Элчин сайд С.Сүхболд 2026 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хууль зүйн байнгын хорооны нарийн бичгийн дарга Ким Юн Минтэй уулзав.

Уулзалтаар хоёр улсын иргэдийн харилцан зорчих хөдөлгөөн эрчимтэй нэмэгдэж буйг тэмдэглэж, монгол иргэдэд виз олгох ажиллагаанд үндэсний гадаад паспортыг удаан хугацаанд хадгалж буй нь зорчих эрхийг хязгаарлаж байгаад, мөн БНСУ-д оршин сууж буй бүртгэлгүй монгол хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авах хууль эрх зүйн орчинг бий болгоход анхаарахыг хүсэв.

Түүнчлэн, БНСУ-ын Цагаачлалын албаны түр саатуулах төвд удаан хугацаанд саатуулагдаж буй монгол иргэдийн хүний эрхийн асуудлыг хөндөж, ажиллагааг шуурхай шийдвэрлэж байхад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.