images

ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ УУЛЗАЛТ БОЛОВ

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-04-13

1725

Чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааны уулзалт болов

Тус Элчин сайдын яам нь Улаанбаатар хотноо үйл ажиллагаагаа эхлүүлээд буй “Ховор металлын хамтарсан судалгааны төв”-ийг түшиглэн Монгол Улс, БНСУ хооронд чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, энэхүү салбарт мэргэжлээрээ ажиллаж буй монгол судлаач, эрдэмтэдтэй туршлага солилцох уулзалтыг 2026 оны 04 сарын 11-ний өдөр зохион байгууллаа.

Уулзалтад Монгол Улсын Үндэсний Геологийн албаны дарга Н. Мөнхбилэг, SK Magiko ТББ-ын төлөөлөл, ШУТИС-Дархан Уул аймаг дахь Технологийн сургуулийн багш, доктор У.Эрдэнэболд, Бүгён Их сургуулийн судлаач, доктор О. Тунгалагтамир, Улсан хотын Эрчим хүч-химийн инженерийн сургуулийн судлаач, доктор Г.Болормаа, Дасол Инструмент компанийн ажилтан Б.Эрдэнэбаяр, Барилгын салбарын судлаач, доктор Э. Хубилай нар илтгэл тавив.

Цаашид, хоёр орны Чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг бодит ажил хэрэг болгохын төлөө зарим ажлыг энэ оны 6 дугаар сард багтаан хийхээр төлөвлөөд байна.