“СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛ, СОРИЛТ БА БОЛОМЖ” БАГА ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
“СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛ, СОРИЛТ БА БОЛОМЖ” БАГА ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
ЭСЯ-наас санаачилан ҮАБЗ-ийн дэргэдэх Стратеги судлалын хүрээлэн, БНСУ-ын Үндэсний аюулгүй байдал, стратеги судлалын хүрээлэн, Хангүг гадаад судлалын их сургуультай хамтран 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэл, сорилт ба боломж” сэдвээр бага хурал зохион байгуулав. Суугаа орны Нэгдлийн яам, Үндэсний аюулгүй байдал, стратеги судлалын хүрээлэн, Хангүг гадаад судлалын их сургууль, Дангүг их сургууль, Өмнөд-Умард Солонгосын харилцан солилцоо, хамтын ажиллагааны нийгэмлэг, Гадаад бодлогын АСАН хүрээлэн зэрэг судалгаа, төрийн болон төрийн бус байгууллагын 40 орчим төлөөлөгчид оролцлоо.
Бага хурлын нээлтэд Элчин сайд С.Сүхболд мэндчилгээ дэвшүүлэхдээ хоёр улсын харилцаа өнгөрсөн 36 жилийн хугацаанд Стратегийн түншлэлд хүрч, энэхүү бага хурал нь хамтын ажиллагааг бэхжүүлэх ач холбогдолтойг онцлов.
Бага хурлаар Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдал, Монгол Улс, БНСУ-ын хамтын ажиллагаа, гадаад бодлогын зорилт, зөөлөн хүчний бодлого зэрэг сэдвээр илтгэл хэлэлцэв.