images

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН БНСУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-03-19

36

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-д айлчилж байна

Айлчлалын эхний өдөр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тус улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулж буй “Medical Korea 2026” эмнэлэг, эрүүл мэндийн техник, технологийн үзэсгэлэн худалдааны нээлтэд оролцож үг хэллээ.

Айлчлалын хүрээнд БНСУ-ын Эрүүл мэндийн сайд Жон Ын Гёнтой албан ёсны уулзалт хийж, Эрүүл мэндийн яам хоорондын зөвлөлдөх уулзалтад оролцоно.

Энэ удаагийн Зөвлөлдөх уулзалт нь 8 жилийн дараа болж буйгаар онцлог бөгөөд энэ үеэр эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны чухал ач холбогдол бүхий хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.