СОЛОНГОСЫН ДИПЛОМАТ АЖИЛТАНД ШАГНАЛ ГАРДУУЛАВ
Солонгосын дипломат ажилтанд шагнал гардуулав
Элчин Сайд С.Сүхболд 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй БНСУ-ын ГХЯ-ны Төв Ази, Зүүн Хойд Азийн газрын гуравдугаар нарийн бичгийн дарга Ким Хий Гён-д Монгол Улсын Гадаад харилцааны яамны “Жуух бичиг”-ийг гардуулав.
Ким Хий Гён нь БНСУ-ын Данкүкийн их сургуулийг монгол хэл, судлалын мэргэжлээр төгссөн, 2019 оноос хойш Монгол, Солонгосын харилцааны асуудлыг хариуцаж, өндөр, дээд хэмжээний айлчлал, уулзалтад монгол, солонгос хэлээр албан ёсны орчуулгыг мэргэжлийн түвшинд гүйцэтгэдэг болно.
Таны цаашдын ажил, амьдралд амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.