images

ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-03-10

54

Экспорт-Импорт банкын төлөөлөлтэй уулзав

Сөүл хотноо Монгол Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан БНСУ-ын Экспорт Импортын банкны Дэд ерөнхийлөгч Со Жон Хуаг 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ЭСЯ-нд хүлээн авч уулзав.

Сангийн сайд Б.Жавхлан БНСУ-ын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “10 аймгийн дулааны станцын төсөл”-ийн явц, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлэх “Хавдар судлалын үндэсний II төв” байгуулах төслийн талаар санал солилцов. Энэхүү төсөл нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд бодит үр дүн өгөх тул ТЭЗҮ-ийг шуурхай эхлүүлэх хүсэлтээ илэрхийлэв.

Түүнчлэн “10 аймгийн дулааны станц байгуулах төсөл” нь Монгол Улсын орон нутгийн хөгжилд чухал ач холбогдолтой тул хэрэгжилт удааширч байгаад талууд бодит дүгнэлт хийж, цаг хугацаа алдалгүй ойрын хугацаанд шийдэлд хүрч ажиллахаар тохиролцов.