“МОНГОЛЫН ӨДӨР” НЭРТ ВОЛЕЙБОЛЫН ДЭЭД ЛИГИЙН ТЭМЦЭЭНД “RED SPARKS” БАГ ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА.
“Монголын өдөр” нэрт Волейболын дээд лигийн тэмцээнд “Red Sparks” баг ялалт байгууллаа.
Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ Солонгосын Волейболын дээд Лигийн "Ред Спаркс" багтай хамтран спортоор дамжуулан соёлын солилцоог дэмжих зорилгоор энэ 2 дугаар сарын 22-ны өдөр Тэжон хотын Чунму спортын ордонд "Монголын өдөр" нэрт Волейболын дээд лигийн тоглолтыг зохион байгууллаа.
Тус өдөрлөгийн гол зорилго нь эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа тус багийн монгол легионор тамирчин Ж.Энхсоёл буюу Энхүүшийг дэмжихийн зэрэгцээ Монгол үндэсний соёлыг түгээх, олон зуун хөгжөөн дэмжигчид өргөнөөр зорин ирж Red Sparks багийн тоглолтыг үзэж сонирхлоо.
Энэ үеэр Элчин сайд С.Сүхболд багийн удирдлагатай уулзаж, спортын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Элчин сайд С.Сүхболд тус Red Sparks багт амжилтыг хүсэж, тэмцээний эхний давуулалт хийж, тоглолтыг албан ёсоор нээлээ.
Red Sparks багийн тамирчид, хөгжөөн дэмжигчдэд спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.