images

СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУД САР ШИНИЙН ЗОЛГОЛТОО ХИЙВ

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-02-19

11

СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУД САР ШИНИЙН ЗОЛГОЛТОО ХИЙВ

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам XVII жарны “Сүрээр дарагч“ хэмээх Гал морин жилийн сар шинийн золголтыг тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэйгээ хамтран зохион байгууллаа.

Сар шинийн золголтод БНСУ-ын Гадаад хэргийн сайд асан Пак Жин, Сөүл хотын Жун ру, Каннам дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, монголчууд олноор үйлчлүүлдэг эмнэлэг, “АВС” соёлын арга хэмжээ зохион байгуулдаг компаний удирдлага хүрэлцэн ирж, Монголын ёс заншил, соёл уламжлалтай танилцаж, морин хуурь, “Мандухай цэцэн хатан” төгөлдөр хуурийн аялгууг толилуулав.

Ирж буй “Гал морин” жилдээ аз жаргалаар дүүрэн, олз омог арвин, өрх гэр бүлээрээ өнөр өтгөн явахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

Та бүхэн минь сайхан шинэлээрэй!