images

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН СТРАТЕГИЙН УУЛЗАЛТ СӨҮЛ ХОТНОО БОЛОВ

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-02-24

13

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН СТРАТЕГИЙН УУЛЗАЛТ СӨҮЛ ХОТНОО БОЛОВ

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллах үеэр тус улсын Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Паг Юн Жү-тэй 2 дугаар сарын 23-ны өдөр Монгол, Солонгосын Гадаад харилцааны яам хоорондын Стратегийн уулзалт хийв.

Стратегийн уулзалтын үеэр талууд хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний харилцан айлчлал, улс төрийн яриа хэлэлцээний идэвхийг хадгалах нь чухал болохыг тэмдэглэж, харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг нотлов.

Талууд мөн хоёр улсын хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулах, худалдаа, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд хоорондын зорчих нөхцөлийг сайжруулах чиглэлээр үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаар тогтоод, дараагийн стратегийн уулзалтыг энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохиров.

몽골과 한국 외교부 전략 대화 개최

G.Amartuvshin 외교부 차관은 한국 방문중인 가운데 2026년 2월 23일 박윤주 한국 외교부 제1차관과 몽골과 한국 외교부 간 전략적 대화를 개최하였다.

양측은 본 대화에서 몽골과 한국 전략적 동반자 관계를 지속적으로 확대‧발전시켜 나가는 데 있어 정상 및 고위급 상호 방문과 정치적 대화를 유지하는 것이 중요하다는 데 인식을 같이하였다. 또한 양국 관계 협력을 제반 분야에서 심화‧확대해 나가고자 하는 상호 의지를 재확인하였다.

양측은 실질적 협력의 내실을 제고하고, 무역 및 경제, 교육, 보건 등 분야에서의 협력을 더욱 확대하는 한편, 인적 교류 및 상호 방문 여건을 지속적으로 개선해 나가기 위해 긴밀히 협력해 나가기로 하였다. 차기 전략대화는 연내에 울란바타르에서 개최하기로 하였다.