“МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ-2025”
“МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ-2025”
ҮЗЭСГЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОВ
Элчин зөвлөх Б.Гэрэлцэцэг 2025 оны 10 дугаар 28-ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг "Жижиг, дунд үйлдвэрийн газар" Сөүл хотын "Дундэмүн" дүүрэгтэй хамтран долоо дахь удаагаа зохион байгуулж буй “Монголд үйлдвэрлэв-2025” үзэсгэлэн худалдааны үйл ажиллагааг нээж үг хэлэв.
Монгол Улсaд үйлдвэрлэсэн дотоодын үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг БНСУ-ын зах зээлд сурталчлан таниулах, тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдэд үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах хоёр орны жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бизнесийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой энэхүү үйл ажиллагаанд Дундэмүн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга И Тэ Ён, Дундэмүн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Жон Сон Ён тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Элчин зөвлөх Б.Гэрэлцэцэг хэлсэн үгэндээ “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа өнгөрсөн 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Чанвон хотноо болсон “МАМФ-2025” арга хэжээний үеэр амжилтай оролцсныг мэдээлж, энэхүү үзэсгэлэн арга хэмжээ нь жижиг, дунд үйлдвэрлэл, гарааны бизнесийг амжилттай хөгжүүлж буй БНСУ-ын сайн туршлагаас суралцах, шилдэг технологи, менежментийг нутагшуулах, солонгосын хэрэглэгчдэд ойртоход чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглээд дараа дараачийн үйл ажиллагааг зохион байгуулахад ЭСЯ-ны зүгээс идэвхтэй дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.