images

МОНГОЛ БЭСРЭГ НААДАМ

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2025-11-02

4

Үйжөнбү хотод МОНГОЛ БЭСРЭГ НААДАМ дэлгэр сайхан боллоо.

Наадмын нээлтэд Элчин Сайд С.Сүхболд оролцож, үг хэллээ. Тус наадамд Ховд бөхийн дэвжээний өнөө цагийн хүчит бөхчүүд болох Улсын аврага О.Хангай, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын харцага Ганхуяг тэргүүтэй улс, аймгийн цолтой хүчит бөхчүүд урилгаар оролцов. Мөн наадмыг МҮОНРТ-ийн хөтлөгч Н.Баярмаа хөтлөн, СТА Д.Намсрайноров ая дуугаа өргөлөө.

Энэхүү наамдыг амжилттай зохион байгуулсан БНСУ дахь Монгол иргэдийн холбооны тэргүүн Э.Ажирсүрэн, Монголын шагайн харвааны салбар хороо, Монголын үндэсний холбооны салбар хорооны тэргүүн, ТББ-ын төлөөлүүдэд ЭСЯ-ны нэрийн өмнөөс талархал илэрхийлье.