МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-д хийж буй айлчлалынхаа үеэр тус улсад сурч, ажиллаж буй монгол иргэдтэй 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Элчин сайдын яамд уулзалт хийлээ.
Уулзалтаар иргэдийн зүгээс БНСУ-д төрсөн монгол хүүхдийн эрх зүйн орчныг сайжруулах, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тусгай зөвшөөрлийн солонгосын тогтолцоо, туршлагыг судлах, оюутны цагийн ажил хийх боломж, нөхцөлийг нэмэгдүүлэх, Монгол Улсын ерөнхий боловсролын сургуульд шилжин сурах тохиолдолд дүйцүүлэх, оюутан, залуусыг эх орондоо буцан суурьших, хөдөлмөр эрхлэхэд төрийн бодлогоор дэмжих, төр болон төрийн бус байгууллага хоорондын харилцаа, уялдаа холбоог сайжруулах, иргэдэд жижиг, дунд бизнес эрхлэхэд татварын дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар санал тавьж, мөн сонирхсон асуултад УИХ-ын гишүүд хариулж, харилцан ярилцлаа.
Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон Шиг-т бараалхах үеэр монгол иргэдийн хүсэлтийг тавьж, цаашид анхаарч ажиллахаа илэрхийлэв.