images

ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГАД БАРААЛХАВ

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2025-11-07

1

ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГАД БАРААЛХАВ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл тэргүүтэй УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн, Ц.Мөнхбат, Б.Түвшин, Д.Энхтуяа нарын төлөөлөгчид 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-т бараалхав.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл тус улсад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн өмнө гол тулгамдаж буй бага насны хүүхдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, сурч боловсрох эрх зүйн орчныг сайжруулах, визийн нөхцөлийг чөлөөлөх, хөнгөвчлөх зэрэг асуудлыг хөндөв.

Үндэсний Ассамблейн дарга “10 аймгийн дулааны станц барих төсөл”-ийн хэрэгжилтэд зарим нэг ахиц гарч буйг дурдаад дараагийн төслийн хэрэгжилтэд анхаарна гэдгээ илэрхийлэв.

Эцэст нь тус улсад ажиллаж, амьдарч буй Монголын иргэний хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиглэлд Үндэсний Ассамблейн зүгээс онцгой анхаарахын зэрэгцээ холбогдох хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж буйгаа илэрхийлэв.