images

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

2025-11-10

97

Сэрэмжлүүлэг

Цахим залилангаас болгоомжил

Технологийн хөгжлийг дагаад цахим залилан, санхүүгийн гэмт хэрэг нэмэгдсээр байна. Цахим гэмт хэрэг нь аливаа этгээдийн хувийн санхүүгийн мэдээллийг цахим халдлагаар авах, эсвэл цахим мөнгө, токен, виртуал хөрөнгө санал болгох замаар тухайн иргэнийг эд хөрөнгөөр хохироож буй үйлдэл юм. Энэ төрлийн гэмт этгээдүүдийн зүгээс тодорхой бүтээгдэхүүн, үйлчилгээг нэн хөнгөлөлттэй, эсвэл таатай нөхцөлөөр авах боломжийг санал болгодог бөгөөд тухайн үйлчилгээг авахад шаардлагатай тодорхой хэмжээний шимтгэл, хураамжийг урьдчилан төлөхийг шаарддаг. Хохирогч шаардсан урьдчилгаа төлбөр, шимтгэлийг төлсөн хэдий ч тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг авч чаддаггүй. Иймээс иргэн Та өөрийн болон эргэн тойрныхоо хүмүүсийг залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлнэ үү.