!!! ЦАХИМ ЗАЛИЛАНГААС БОЛГООМЖИЛ!!!
!!! Цахим залилангаас болгоомжил !!!
Телеграмм платформ ашиглан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэгдэж, хохирогч болсон иргэд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэст хандан зөвлөгөө, мэдээлэл авах тохиолдол нэмэгдэж буй тул иргэд Та бүхэн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, аливаа танихгүй дугаараас ирэх хүсэлт, өндөр цалин санал болгосон цахимаар ажиллах ажлын байр, цахимаар даалгавар биелүүлээд мөнгөтэй болоорой гэх мэт ажлын заруудад анхаарал болгоомжтой хандахыг хүсье.