images

ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ГИШҮҮН НА ГЁН ВОН-ТОЙ УУЛЗАВ

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2025-11-19

1

ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ГИШҮҮН НА ГЁН ВОН-ТОЙ УУЛЗАВ

Элчин сайд С.Сүхболд энэ оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Үндэсний Ассамблейн гишүүн На Гён Вон-той уулахдаа Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд J-Art ансамбел, Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан тоглолтыг Солонгосын Үндэсний Ассамблейн хуралдааны танхимд 11 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв.

Уулзалтаар тус улсад оршин сууж буй гадаад хүүхдүүдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах, Монгол, Солонгосын чухал ашигт малтмалын хайгуул, олборлолт, экспорт, цаашлаад үйлдвэрлэл, боловсруулалт зэрэг асуудлаар санал солилцож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Хавдрын хоёрдугаар эмнэлэг шинээр байгуулах төсөлд Үндэсний Ассамблейн гишүүний хувьд дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Мөн 2026 онд Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал зохион байгуулахтай холбогдуулан COP21, COP27, COP29 зэрэг НҮБ-ын бага хурлуудад На Гён Вон гишүүн эх орноо төлөөлөн оролцож байсан туршлагатай тул хамтран ажиллах боломжийг идэвхтэй судлах болно гэдгээ мэдэгдэв.