ЖӨНЖҮ (전주) ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ.
Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс БНСУ-ын Умард Жөлла мужийн Жөнжү (전주) хотод иргэд Та бүхэнд консулын үйлчилгээ үзүүлнэ.
Хугацаа: 2026 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр (Бямба гараг)
Цаг: 11:00-18:00 цаг
Байршил: Жөнжү хотын “Баян Монгол” зоогийн газар
Жөнжү хот Дөгжин-гү Самсон 1 гил 12
전주시 덕진구 삼송1길 12
Холбоос: https://naver.me/Gj7V1MDl
Үйлчилгээ үзүүлэх байгууллагууд:
- ЭСЯ-ны Консулын хэлтэс
- Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төв
- Сөүл дэх “Төрийн банк”, “Хаан банк”-ны төлөөлөгчийн газар
КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ
- Итгэмжлэл, нотариатын үйлчилгээ
- Иргэний шинэчилсэн бүртгэл /Иргэний цахим үнэмлэх захиалга, сунгалт/
- Гадаад паспортын захиалга
- Төрсний бүртгэл
- Гэрлэлтийн бүртгэл
- Монгол Улсын харьяатын асуудлаар зөвлөгөө
- Консулын үйлчилгээтэй холбоотой бусад асуудлаар мэдээлэл, зөвлөгөө өгнө
Холбогдох утасны дугаар: 010-9595-3464,
ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ
- Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж,
- Цалин хөлсний маргаан
- Ажлын байр солих тухай мэдэгдэл
- Хөдөлмөр эрхлэлттэй холбоотой бусад мэдээлэл, зөвлөгөө
- E-9 визний ангиллаас E-7-4 визний ангилал руу өөрчлөх нөхцөлийн талаар
Лавлах утасны дугаар: 02-2266-8228, 02-2278-8030
БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭ
- Сөүл дэх “Төрийн банк”
Лавлах утас: 010-7280-1883
- Сөүл дэх “Хаан банк”
Лавлах утас: 02-3789-8601
Консулын үйлчилгээг авах иргэд ЭСЯ-ны цахим хуудас http://seoul.embassy.mn/ нэвтэрч бүрдүүлэх материалын жагсаалттай танилцан, шаардлагатай материалыг бүрдүүлж ирнэ үү.