images

ДЭЛХИЙН НЭГДСЭН ДУУРЬСГАЛ ТОГЛОЛТ БОЛОВ.

Үйл явдлын мэдээ

2025-04-22

62

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ сард гадаадын аялан тоглолтыг хийж, олон улсын үзэгчдэд уран бүтээлээ толилуулсаар байна. Энэ сарын эхэнд ОХУ-ын Буриад улсын соёлын яамны хамтын ажиллагааны хүрээнд УДБЭТ-ын уран бүтээлчид “Айда” дуурийг тоглож, театрын шилдэг бүтээлүүдийн гала тоглолтыг амжилттай зохион байгуулсан билээ. Тус театрын уран бүтээлчдийн энэ сарын хоёр дахь аялан тоглолт Бүгд найрамдах Солонгос улсад үргэлжилсэн байна. Өнгөрөгч долоо хоногт театрын уран бүтээлчид Сөүл хотын Сэжун соёлын ордонд болсон сонгодог тоглолтод оролцжээ.  
 
Монгол Улс, БНСУ-ын дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд 3022 хүний суудалтай Сэжүн ордонд “Дэлхийн нэгдсэн дуурьсгал” тоглолт болжээ. Энэ тоглолтод УДБЭТ-ын Уран сайхны удирдагч Г.Ганцэцэгийн удирдлага дор найруулагч Б.Мэндбаяр болон гоцлол дуучдын бүрэлдэхүүн оролцсон байна.

“Дэлхийн нэгдсэн дуурьсал” сонгодог тоглолтод театрын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Б.Гомбо-Очир, гоцлол дуучин Э.Бумхүү, Г.Энхнаран нарын болон БНСУ-ын  уран бүтээлчид оролцжээ. Энэ удаагийн тоглолтыг Сөүл хотын захиргаа, Монгол улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд дэмжин ажилласан байна.