images

ӨМНӨД ЧОЛЛА МУЖИЙН ГУАНЖУ ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ

Мэдээлэл

2025-02-05

225

Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс, Пусан хотод суугаа Консулын газар хамтран 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр (Бямба гараг) 11:00-18:00 цагийн хооронд БНСУ-ын Өмнөд Чолла мужийн Гуанжу хотод Консулын үйлчилгээ үзүүлэх тул тус бүс нутагт оршин суугаа иргэд Та бүхэн өргөнөөр ирж үйлчлүүлнэ үү.
 
Энэ өдрийн 13:00 цагт “Монгол соёлын төв”-ийн байрны 2 давхарт Элчин сайд С.Сүхболд тус бүс нутагт оршин суугаа Монгол иргэдтэй чөлөөт уулзалт хийхээр төлөвлөж байгаа тул иргэд Та бүхэн өргөнөөр оролцоно уу.
 
Анхаарах: Иргэд Та бүхэн үйлчилгээ авахаар хүрэлцэн ирэхдээ цахим иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт болон холбогдох бусад бичиг баримтаа авч ирэх шаардлагатайг анхаарна уу.
 
Хаяг, байршил: Гуанжу хотын “Монгол соёлын төв”-ийн байр (Лавлах утас: 010-5852-4195)
Гуанжу ши, Согү Гёнёлру 17 бонгил 9 (Нунсондун, Госун билдинг )
 
Үйлчилгээ үзүүлэх байгууллагууд:
ЭСЯ-ны Консулын хэлтэс, Пусан дахь Консулын газар
Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төв
Сөүл дэх “Төрийн банк”, “Хаан банк”-ны төлөөлөгчийн газар, хуулийн фирм болон бусад үйлчилгээний байгууллагууд.
 
КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ
- Итгэмжлэл, нотариатын үйлчилгээ
- Иргэний шинэчилсэн бүртгэл
- Иргэний цахим үнэмлэх захиалга, сунгалт/
- Гадаад паспортын захиалга
- Төрсний бүртгэл
- Гэрлэлтийн бүртгэл
- Монгол Улсын харьяатын асуудлаар зөвлөгөө
- Консулын үйлчилгээтэй холбоотой бусад асуудлаар мэдээлэл, зөвлөгөө өгнө
Холбогдох утасны дугаар: Сөүл 010-9595-3464
 
ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ
- Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж,
- Цалин хөлсний маргаан
- Ажлын байр солих тухай мэдэгдэл
- Хөдөлмөр эрхлэлттэй холбоотой бусад мэдээлэл, зөвлөгөө
- E-9 визний ангиллаас E-7, E-7-4 визний ангилал руу өөрчлөх нөхцөлийн талаар
Холбогдох утасны дугаар: 02-2266-8228, 02-2278-8030
 
БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭ
- Сөүл дэх “Төрийн банк”
Утас: 010-7280-1883
-Сөүл дэх “Хаан банк”
Утас: 02-3789-8601
-БНСУ-ын Гуанжу банк
 
ХУУЛИЙН ФИРМ
Монгол Улс, БНСУ-д үйл ажиллагаа явуулж буй зарим хууль зүйн фирмийн өмгөөлөгчид үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгнө.
 
Орчуулгын үйлчилгээ
Монскай баталгаат орчуулгын төв
Утас: 01075211143