images

ЭЛЧИН САЙД С.СҮХБОЛД СОЛОНГОСЫН СОЁЛЫН НИЙГЭМЛЭГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ЖОН САМУЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Үйл явдлын мэдээ

2025-01-11

57

Элчин сайд С.Сүхболд 2025 оны 1 дугаар сарын 10-ны өдөр Солонгосын соёлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Жон Самуелийг хүлээн авч уулзав.
 
Уулзалтын үеэр Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойг 2024 оны 12 дугаар сард Сөүл хотноо ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан тус байгууллагын ерөнхийлөгч Чон Самуел болон ажилтан Чой Вонсо, Ан Тэхи нарт “Талархал”-ын бичиг гардуулав.
 
 
 
Талууд энэ онд тохиож буй Монгол Улс БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээ болоод хоёр улсын соёлын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ажил хэрэгч санал солилцов.
 
Солонгосын соёлын нийгэмлэг нь 1984 онд байгуулагдсан бөгөөд БНСУ-д суугаа 100 гаруй ДТГ-тай хамтран ажиллаж Солонгосын соёлыг олон улсад сурталчлан таниулах төдийгүй дэлхийн соёлыг Солонгост түгээн дэлгэрүүлэх чиглэлд үйл ажиллагаагаа явуулж иржээ.