images

БНСУ-Д ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ БАЙГУУЛАХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА

Мэдээлэл

2025-01-09

54

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам нь тус улсад монгол хэлээр сургалт явуулдаг Ерөнхий боловсролын сургууль байгуулах хэрэгцээ шаардлагыг тодорхойлох судалгааг БНСУ дахь “Монгол, Солонгос хэл бичиг, соёлын төв” болон “Хүүхэд гэр бүл сэтгэл зүйн нийгэмлэг Намү” төвтэй хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
 
БНСУ-д оршин суугаа эрхэм эцэг эх, асран хамгаалагчид Та бүхнийг энэхүү судалгаанд идэвхтэй хамрагдаж, үнэн зөв мэдээлэл өгч бидэнтэй хамтран ажиллахыг хүсье!
 
Энэхүү мэдээллийг зөвхөн судалгаанд хэрэглэх бөгөөд та хувийн мэдээллээ оруулахыг хүсэхгүй бол 1-4 дэх асуулгыг алгасна уу.
 
Холбоо барих:
☎️Утас: 02-749-1990, 010-5862-2866
 
 
Судалгаанд хамрагдаж байгаа Танд баярлалаа.