"АЛДАРТ ЭХИЙН ОДОН" БОЛЗОЛ ХАНГАСАН ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД
“Эхийн алдар” нэгдүгээр, хоёрдугаар зэргийн одон авах болзлыг хангасан, хилийн чанадад оршин сууж буй иргэдэд одонг Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан олгодог билээ.
Иймд 1, 2 дугаар зэргийн одон авах эхчүүдийн материалыг 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг дуустал ЭСЯ-ны Консулын хэлтэст хүлээн авна.
Консулын хэлтсийн хаяг: 서울 용산구 대사관로34길 41
Алдарт эхийн одон авахад дараах баримтуудыг бүрдүүлнэ. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1. Эхийн цахим үнэмлэхийн хуулбар /гадаад паспортын хуулбар болон E-mongolia-с авсан цахим иргэний үнэмлэхний хуулбар байж болно./
2. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /E-mongolia-с авсан төрсний бүртгэлийн лавлагаа байж болно, хэрвээ хүүхэд насанд хүрсэн бол иргэний үнэмлэхийн хуулбар болон төрсний гэрчилгээний хуулбар/
3. Гараар бичсэн өргөдөл /Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөдөл гаргах нь гэж өргөдлийн толгойг бичээд хүүхдүүдээ томоос нь дараалуулан эрхэлж байгаа ажил, сурч байгаа сургуулийг бичнэ/
АНХААРАХ ЗҮЙЛ:
-Өргөж авсан болон, овог нэр сольсон хүүхэдтэй бол,овог нэр болон, үрчилсэн гэрчилгээний хуулбарын хамт,
-Нэгдүгээр одон авах бол хоёрдугаар одонгийн үнэмлэхийн хуулбар хавсаргах