images

БҮГД НАЙРАМДАХ УЛСЫГ ТУНХАГЛАЖ, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛЬ БАТАЛСНЫ 100 ЖИЛИЙН ОЙН ЦУВРАЛ АРГА ХЭМЖЭЭ КОНГҮГ ИХ СУРГУУЛЬД БОЛЛОО.

Үйл явдлын мэдээ

2024-12-06

58

Түүхэн ойд зориулсан цуврал арга хэмжээг энэ оны 12 дугаар сарын 5-ны өдөр Конгүг их сургуульд зохион байгууллаа. 
 
Элчин сайд С.Сүхболд тус сургуулийн Ерөнхийлөгч Пил Вон Жон-той уулзаж, хэлний бэлтгэл болон үндсэн ангид суралцаж буй 400 орчим монгол оюутнуудын сургалтын хөтөлбөр, сурах орчин, Монгол Улсын их, дээд сургууль хооронд харилцаа тогтоох, хамтран ажиллах, хөдөө, аж ахуйн чиглэлээр хамтарсан судалгаа хийх сонирхолоо харилцан илэрхийллээ.
 
 
 
Уулзалтын дараа Элчин сайд С.Сүхболд тус сургуульд суралцаж буй монгол оюутнуудад анхдугаар Үндсэн хуулийн түүхэн үйл явц, улс төр, нийгэм, эдийн засагт үзүүлсэн нөлөө, ач холбогдолыг танилцуулав. Танилцуулгын дараа оюутан, залуус өөрсдийн сурч буй чиглэлийн талаар товч танилцуулж, цаашид сургуулиа төгсөж, эх орондоо буцан сурч мэдсэн зүйлээ хэрэгжүүлэх, мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй байгаагаа хэлж, мөн гадаадад байх хугацаандаа хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахтай холбоотой зөвлөмж авлаа.
 
 
 
Конгүг их сургууль нь 1931 онд байгуулагдсан, хөдөө, аж ахуйн чиглэлийн тэргүүлэх сургууль юм. ЭСЯ-ны зүгээс Солонгос улсын бусад их, дээд сургуулиудад суралцаж буй оюутан, залуустай уулзах, мэдээлэл харилцан солилцох арга хэмжээг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна.