БҮГД НАЙРАМДАХ УЛСЫГ ТУНХАГЛАЖ, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛЬ БАТАЛСНЫ 100 ЖИЛИЙН ОЙН ЦУВРАЛ АРГА ХЭМЖЭЭ КОРЕА ИХ СУРГУУЛЬД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Түүхэн ойд зориулсан цуврал арга хэмжээг энэ оны 12 дугаар сарын 4-ний өдөр Кореа их сургуульд зохион байгуулав.
Элчин сайд С.Сүхболд Кореа их сургуульд зочлох үеэр тус сургуулийн Ерөнхийлөгч Ким Дон-Ун-тай уулзлаа. Ким Ерөнхийлөгч монгол оюутнуудын мэдлэг, хичээл зүтгэл, хариуцлагатай чанарыг сайшааж, Солонгос улсын төрийн байгуулалт, иргэдийн оролцоо, хяналттай ардчилсан тогтолцоо, боловсрол, сургалтын салбарт хамтран ажиллах чиглэлээр санал солилцож, сургалтын орчинтой танилцлаа.
Уулзалтын дараагаар Элчин сайд С.Сүхболд тус сургуульд суралцаж буй монгол оюутнуудтай уулзаж, анхдугаар Үндсэн хуулийн түүхэн үйл явц, улс төр, нийгэм, эдийн засагт үзүүлсэн нөлөө, ач холбогдолыг танилцуулсан. Үүнтэй холбогдуулан оюутан, залуус өөрсдийн сонирхсон сэдвээр тухайлбал, Монгол-Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа, улс төр дэх эмэгтэйчүүдийн тэгш оролцоо, суугаа улсад онц байдал үүссэн тохиолдолд гадаад иргэдийн эрх ашиг хэрхэн хөндөгдөх, үйлчлэх эрх зүйн зохицуулалт, цаашид анхаарах зүйл зэргээр асуулт асууж, санал солилцлоо.
Кореа их сургууль нь 1905 онд байгуулагдсан, 119 жилийн түүхтэй хувийн их сургууль бөгөөд тус сургуульд 300 орчим монгол оюутан хэлний бэлтгэл болон бакалавр, магистрын ангид суралцаж байна.
Энэхүү түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан цуврал лекц - арга хэмжээг Конгүг их сургуульд 12 дугаар сарын 5-ны өдөр зохион байгуулна. Энэхүү сургуульд суралцаж буй оюутнуудыг идэвхтэй оролцохыг урьж байна.