images

ОНЦ БАЙДЛЫГ ЦУЦЛАВ.

Мэдээлэл

2024-12-04

144

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль улсын хэмжээнд онц байдал зарласантай холбогдуулан суугаа орны Үндэсний Ассамблей шөнийн 01:00 цагт хуралдаж, дээрх шийдвэрийг хүлээн авах эсэх санал хураалтад 190 гишүүн оролцож, 100% саналаар Ерөнхийлөгчийн онц байдал зарласныг цуцлахыг шаардсан тогтоол гаргав.
 
Улмаар Ерөнхийлөгч Юн Сог Ёль Үндэсний Ассамблейн шаардлагыг хүлээн авч онц байдлыг өглөөний 05:00 цаг орчимд цуцлах шийдвэрийг гаргав.
 
БНСУ-д оршин сууж буй иргэд Та бүхэн олон нийтийг хамарсан жагсаал, цуглааны ойр орчмоор зорчих тохиолдолд сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
 

Шаардлагатай тохиолдолд ЭСЯ-ны 010-9595-3464 шуурхай утсаар холбогдоно уу.