images

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАНИЛЦУУЛГА 2024” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.

Үйл явдлын мэдээ

2024-11-19

97

2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сөүл хотноо “Монголын Хөрөнгийн зах зээлийн танилцуулга” арга хэмжээ зохион байгуулагдлаа.
 
Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны санаачилгаар гадаадын хөрөнгө оруулагчдад Монгол Улсад хөрөнгө оруулах боломжийг сурталчлан таниулах зорилготой юм.
 
Арга хэмжээнд Элчин сайд С.Сүхболд, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т. Цэрэнбадрал, Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Ц. Содхүү, БНСУ-ын Хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулагчдын холбооны тэргүүн Со Юү Сог зэрэг төлөөлөгчид оролцлоо.
 
Элчин сайд С. Сүхболд хэлсэн үгэндээ Монгол, Солонгос хоёр улсын харилцаа улам эрчимжиж байгаа өнөө үед харилцан нэгнээ нөхсөн хамтын ажиллагаа нэн чухал болохыг дурдаад, эдийн засаг, санхүү, хөрөнгийн зах зээлд хамтын ажиллагааны өргөн боломж байгааг онцлов.
 
Мөн ийм төрлийн арга хэмжээг Хонг Конг, Токио зэрэг Азийн санхүүгийн гол төвүүдэд амжилттай зохион байгуулаад байна.