images

НАМЯНЖҮ ДАХЬ МОНГОЛ СОЁЛЫН ХОТХОН ДАХИН ҮҮД ХААЛГАА НЭЭНЭ.

Үйл явдлын мэдээ

2024-10-30

94

Намянжү хотын захиргаа Монгол соёлын хотхоныг сэргээн засварлах ажлыг 3 үе шаттай хэрэгжүүлж байна. Тус хотхон нь 2000 онд байгуулагдсан боловч 2019 оноос үйл ажиллагаа нь түр хугацаагаар зогсоод байсан юм.
 
 
Харин, Намянжү хотын захиргаанаас тус хотхоны үйл ажиллагааг дахин нээхээр шийдвэрлэсэн бөгөөд сэргээн засварлалтын 1 дүгээр шатны төслийн үр дүнд 10 дугаар сарын 25-ны өдөр “NOMADIC DREAM HALL”-г шинэ дүр төрхөөр дахин нээн танилцууллаа. Намянжү дахь Монгол Соёлын Хотхон нь Монгол соёлыг сурталчлан таниулах орон зай болохын зэрэгцээ Монгол, Солонгос хоёр орны найрсаг харилцааны бэлэг тэмдэг болж улам тод гэрэлтэх учиртай.
 
 
Ингээд, уг төслийг амжилттай хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч, тал бүрийн дэмжлэг туслалцаа өгч байгаа Намянжү хотын захирагч Жү Гуандог, Монгол Улсын Өргөмжит Консул Ан Гёнму болон хоёр орны харилцааг идэвхжүүлэхийн төлөө харамгүй хичээл зүтгэл гаргасан хүн бүхэнд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин Сайдын яамны зүгээс гүн талархлаа илэрхийлье.