images

“СОЛОНГОСЫН ХОЙГ-УМАРДЫН СОЁЛ СТРАТЕГИ”-ИЙН ФОРУМД ОРОЛЦОВ

Үйл явдлын мэдээ

2024-10-08

150

Элчин сайд С.Сүхболд 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр БНСУ-ын Гадаад хэргийн яам, Гадаад хэл судлалын сургуулиас хамтран зохион байгуулж буй 4 дэх удаагийн “Солонгосын хойг-Умардын соёл стратеги” форумд оролцов.
 
 
Түүнчлэн, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал, цөмийн зэвсэггүй бүсийн статус, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ зэрэг олон улс, бүс нутагт баримталж буй гадаад бодлого, байр суурийн талаар товч танилцуулав.
 
 
Энэхүү форумд Азербайжан, Узбекистан Гүрж, Казахстан, Киргизстан, Тажикстан, Турк Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд нараас гадна Узбекистан болон Казахстан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Стратеги судлалын хүрээлэнгийн удирдлага, суугаа орны судалгааны байгууллагын төлөөллүүд болон гадаад бодлого, аюулгүй байдлын судлаачид өргөнөөр оролцож, Төв болон Зүүн хойд азийн бүс нутгийн аюулгүй байдал, улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын салбар зэрэг өргөн хүрээг хамарсан сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв.