images

ЭЛЧИН САЙД С.СҮХБОЛД БНСУ-ЫН “ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, ХӨДӨЛМӨРИЙН ЯАМ”-ЫН САЙД И ЖОН ШИГ-ТЭЙ ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ ХИЙВ.

Үйл явдлын мэдээ

2024-08-05

250

Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайд С.Сүхболд 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр “Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам”-ны сайд И Жон Шиг- тэй танилцах уулзалт хийлээ.
 
 
Уулзалтын үеэр Элчин сайд С.Сүхболд БНСУ-д “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоо” үүсэж хөгжсөний 20 жилийн ойн мэндийг “Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам”-ны хамт олонд дэвшүүлж, ажлын амжилт хүсэж, хоёр улсын харилцааны хөгжилд хоёр улсын хөдөлмөрийн харилцаа чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэв.
 
Тэрээр мөн БНСУ-ын “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоо”-ны дагуу тус улсад хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд тулгарч буй асуудлуудыг танилцуулж, хөдөлмөр эрхэлж байгаа манай улсын иргэдийг үйлдвэрийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх тал дээр “Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам”-аас анхаарал хандуулж, Монгол Улсын ЭСЯ-тай нягт хамтарч ажиллахыг хүслээ.
 
“Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам”-ны сайд И Жон Шиг Элчин сайд С.Сүхболдын ажилд өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ хөндсөн асуудлыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын ЭСЯ-ны үйл ажиллагаанд амжилт хүсэж, цаашид идэвхтэй хамтарч ажиллахаа илэрхийлэв.